Apple, Samsung, Microsoft тэргүүтэй технологийн томоохон компаниуд супер бүтээлүүдээ илүү хурдтай сайжруулж байгаа. Ерөнхий хүчин чадал, хүнд хэрэгцээтэй байдал зэргийг сайжруулж, хэний ч бодоогүй шинэ бүтээл гаргаж байдгийг бид мэднэ. 

Энэ онд технологийн салбарт олон зүйл шинэчлэгдлээ. Хамгийн түгээмэл сайжруулалт нь дуу хоолойгоор идэвхжүүлдэг туслах байсан билээ. Amazon-ы Echo, Google-ийн Home-ийг дуу хоолойгоор удирддаг болсон нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан. 2018 он гарахаас өмнө эдгээр сайжруулалт болон энэ оны хамгийн супер бүтээл юу байсныг эргэн нэг харцгаая. 

10. Sony Alpha A7R III

Sony

"Өвөг дээдэс"-ээсээ өндөр хүчин чадалтай ч илүү хямд энэхүү камерыг Sony Alpha A7R III бол тольгүй камерууд дундаа хамгийн шилдэг нь гэж болно. Өмнөх загвал болох A9 Alpha-гаас хоёр дахин өндөр нягтралтай зураг авдаг, фокусаа автоматаар тааруулдаг, маш хурдан ажээ. 

9. Apple Watch 3

Apple

Apple-ийн хамгийн сүүлд гаргасан бугуйн ухаалаг цагийг авснаар та утсаа гэртээ ч орхиж болно. LTE-г дэмждэг тул утаснаасаа хэчнээн хол байсан ч цагаараа дуудлага хүлээн авч болдог. Гуравдугаар үеийн Apple Watch илүү хурдан процессортой, шинэ барометрийн алтиметрээр гүйсэн зам, алхсан алхмаа тоолж болно. Энэхүү цагийг гар утсыг тань орлуулах гэж бүтээгээгүй ч гар утсаа биедээ байнга авч явах дургүй хүмүүст ихээхэн тус болно гэдэгт итгээрэй. 

8. Xbox One X

Microsoft

Нягтаршил сайтай, үнэмшилтэй тоглоом тоглохын тулд аварга их биетэй консоль авах шаардлагагүй болж, тэр өдрүүд ард хоцорчээ. Microsoft компаниас сүүлд гаргасан Xbox One X зургаан терафлоптой, 4К нягтаршилтай тоглоом тоголж болох учир тоглоомчдын дараагийн сонголт байх нь гарцаагүй. 

7. Amazon Echo (хоёрдугаар үе)

Amazon

Siri тэргүүтэй виртуаль туслах гарч ирээд олон жил болж байна. Гэхдээ үнэндээ Amazon Echo гэх чанга яригчаа 2014 онд виртуаль туслахтай гаргаснаас хойш ийм төрлийн сайжруулалт эрчээ авсан. Түүнээс хойш гурван жилийн дараа Echo яригчийг байж болох бүх талаар нь сайжруулан бидэнд хоёрдугаар үеийг танилцууллаа. Өмнөх загвараас илүү намхан, погдгор, дуугаралт сайтай, басс ихтэй хэрнээ үнэ нь 20 хувь хямд, 99 долларын үнэтэй аж. 

6. Super Nintendo Entertainment System (SNES) Classic

Nintendo

Nintendo-гийн саарал, нил ягаан өнгөтэй алдарт Super Nintendo консоль 2017 онд эргэн ирч, ихээхэн шуугиан тарьсан. Энэхүү машинд зүрхэнд шингэсэн хуучны Super Mario World, The Legend of Zelda: A Link to the Past, Donkey Kong Country зэрэг тоглоом бий. 1990-ээд оны хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эзэмддэг байснаасаа огтхон өөрчлөгдөөгүйг хэлэх хэрэгтэй байх.

5. Samsung Galaxy S8

Samsung

Samsung-ийн туг далбаа болсон Galaxy Android ухаалаг гар утас ямар байх ёстойг 2017 онд харуулж, стандарт тогтоолоо. Хүрээгүй шахам дэлгэцтэй гар утсанд анхдагч биш ч гэсэн Galaxy S8 хагас дугариг дэлгэцээрээ үзэмж төгс харагдана. OLED дэлгэц урт удаан хугацаанд хамгийн шилдэг нь байж ирсэн. Samsung хуучин олон программаа хасаж, илүү энгийн болгосон нь сайшаалтай. 

4. DJI Spark

DJI

DJI-ийн алгын чинээ дрон салбартаа шинэчлэл хийж, хэрэглэхэд илүү хялбар, боломжийн үнэтэй болгосон. Энэхүү бүтээгдэхүүнийг удирдлагагүйгээр чиглүүлэх боломжтой гэдгээрээ тун онцлог. Дроны арын товчлуурыг хоёр дарахад л алганаас тань хийсээд алга болно. Түүнчлэн гарын хөдөлгөөнөөр илүү өндөр хөөргөж, зүгийг нь өөрчлөөрөй. 

3. Microsoft Surface Laptop


Microsoft

Лэптоп ямар байх ёстойг Microsoft харуулсан. Жинхэнэ ялагчийг тунхаглах хэрэгтэй шүү дээ. Хөнгөн, гоёмсог загвар, тод дэлгэц, удаан ажилладаг зай зэргээрээ Surface Laptop бол цор ганц сонголт. Тэд энэхүү шинэ лэптопдоо Windows 10 S буюу хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем суулгажээ. 

2. Apple iPhone X

Apple

Харин тийм ээ, үнэтэй нь үнэтэй. Барагийн хүн авч чадахгүй. Андройд анхдагч нь байсан. Гэхдээ iPhone Х-ийн өргөн дэлгэц, нүүр царай таних систем нь эргэлзээгүй шинэ стандарт тогтоох болно. Аюулгүй байдлыг үл харгалзвал Apple-ийн царай таних системийг Samsung-ийнхаас ч илүү бүтээлч зүйлд ашиглаж болно. Snapchat, Warby Parker зэрэг прогромм үүний тусыг гаргаж, хүмүүст илүү таарсан нүдний шил, бодитой баг зүүлгэж эхэлсэн. Цэнэгээ удаан барих чадвар, нягтралтай камер, том дэлгэц зэргээрээ iPhone Х чансаагаа барьж чадлаа. 

1. Nintendo Switch

Nintendo

Тоглоомын консоль оршин тогтнож буй бүхий л цаг хугацаанд тоглоом сонирхогчид зурагтаараа тоглох уу, эсвэл жижиг дэлгэц бариад тоглох уу гэдэгт эргэлзэж ирлээ. Тэгвэл Nintendo гэртээ суурьлуулах, гадуур авч явах боломжтой бүтээгдэхүүнээ гаргаснаар одоо тэр цаг ард хоцорсон. Nintendo Switch 6.2 инчийн дэлгэцтэй таблет, салгаж, нийлүүлж болдог Joy-con удирдлагатай. Харин гэртээ суурьлуулж тоглох бол суурь төхөөрөмжийг зурагттайгаа холбож, удирдлагаа сунгаад л болно. 

Эх сурвалж:   time.com