Сурагч байхдаа авахуулсан хамгийн муухай зургаа төсөөлөөд үз. Эцэг, эхдээ ч харуулахаас ичдэг. Харин одоо тэр зураг тань интернетээр нэг тархжээ. Ингээд төсөөлөхөөр мимийн од болсон хүүхдүүдэд ямар байсныг зах зухаас нь ойлгох болно. 

Эдгээр охид, хөвгүүд алдар нэрээсээ болоод эгэл жирийн хүүхэд насыг мэдрээгүй нь лавтай. Харин энэ бүхний үр дүнд хэрхэн өсөж торниж байгааг нь одоо харцгаая. 

Амжилттай хүү (Success Kid)

Сэмми Гринерийг 11 сартай байхад нь ээж Лэни нь зургийг нь дарж интернетэд нийтэлсэн. 2007 онд авсан энэ зургийн ачаар хэзээ нэг өдөр Сэммийн аав Жастины амийг аварна гэж хэн санах билээ. Тодруулбал, түүний зурагтай мим олонд түгэж Сэмми алдартай болсоны үр дүнд аавд нь элэг яаралтай шилжүүлэн суулгах мөнгийг ахар хугацаанд цуглуулж чадсан юм.

Сүйрлийн охин (Disaster Girl)

Зоуи Рот охины ард Хойд Каролины Мебан хотод гал сөнөөгчид гал унтраах бэлтгэл сургуулилалт хийж байгаа харагдана. Энэ зураг 14 жилийн түүхтэй юм шүү дээ. 

Адгийн Стив (Scumbag Steve)

Энэхүү зурагт харагдаж буй залууг Блейк Бостон гэдэг бөгөөд түүний Beantown Mafia нэртэй хип хоп хамтлагийн цомгийн нүүрний зурагт зориулан ээж нь авч өгчээ. 

Азгүй Брайан (Bad Luck Brian)

Кайл Крэйвений хөрөг зургийг сургуулийнх нь нэг хүүхэд 2012 онд интернетэд цацсан юм. Крэйвений хэлж буйгаар энэхүү зургийг 7-р ангид байхдаа сургуулийн захирлын хүсэлтээр ангиараа авахуулсан ажээ. Харин сургуулийн захирал түүнийг албаар доог тохуу хийж мушилзсан хэмээсэн билээ. 

Клоийн муухай харц (Side-Eyeing Chloe)

Клоигийн бага байх үеийн энэ зураг үнэн хэрэгтээ ээж, аавынх нь 2013 онд Youtube-д нийтэлсэн бичлэгийн нэг кадр юм. Бичлэгийг үзвэл охины эгч Лили Диснейлэнд явах замдаа баярлан хөөрч, нулимсаа гартал инээх үед Клои баярлах шалтгаан олохгүй гайхаж байгаа нь гардаг. 

Өнөөх дурсамжтай аялалдаа явсан нь.


Бухимдуу Миа Талерико

"Тэсээрэй Чарли" нэртэй телевизийн олон ангит инээдмийн цуврал киноны жүжигчин буюу алдарт мимийн гол дүр. "Чи тэгээд ... гэж хэлэх гээд байгаа юм уу?" гарчигтай мим болгонд л явж байдаг даа. 

Хэтэрхий хайртай найз охин (Overly Attached Girlfriend)

Царайлаг басхүү этгээд Лайна Уолкер 2012 онд Жастин Биберийн "Boyfriend" дуунд ковер хийж олонд танигдсан. "Танихгүй хүмүүс надтай фэйсбүүкээр найзууд болж, дагаж, гэр, ажлын үүдэнд хүлээдэг байсан" хэмээн нэр алдрын дараах амьдралаа дурссан юм. 

Ууртай найз залуу Майкл Макги

Энэхүү мим анх "Ангийнхаа хамгийн царайлаг охины дэргэд унгахгүйг хичээх үед" гарчигтай цацагдсан. Хачирхалтай баримт дурдахад, үнэндээ зураг авах үед Майкл огт ийм зүйлийн талаар бодоогүй гэдэг. 

Донат нохой (Doge)

Сиба Ину нэртэй энэхүү нохой 2010 онд интернетийн баатар болсон. Түүнийг аварсан цэцэрлэгийн багш Ацуко Сато нохойны зургийг өөрийн блогт нийтэлж мимийн гол дүр болсон билээ. Одоо тэрбээр амьд сэрүүн, эрүүл саруул байгаа юм. 

Ууртай муур (Grumpy Cat)

Сноу-шу үйлдэрийн энэ муурын жинхэнэ нэрийг Соус Тардар гэдэг. Тохиолдол уу?

Хүндхэн асуудлууд (First World Problems)

Итали жүжигчин Сильвия Боттини энэхүү алдарт мимийн гол дүр болсон.

Мэгги Голденбергер («Ээ Бурхан минь!»)

Үсээ хоёр хувааж боосон энэ охин магадгүй мэлгэнд авсан номондоо баярласан байх. Бас дээрээс нь ам нь нэг л эвгүй харагдаж байгаа биз? Хүмүүс бол шүдний аппаратаасаа болсон л гэдэг юм. Түүний мимийг "Ehmargerd" гэдэг бөгөөд хурдан уншвал  "Oh my God" гэж байгаа юм шиг сонсогдоно.