"Эрс шинэчлэл" хөдөлгөөнөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийнхээ үеэр тум хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар "Иргэдэд олгож буй Эрдэнэс тавантолгой компанийн хувьцааг оюутны төлбөр, ахмадуудад тэтгэмж нэрээр өгсөн нь хууль бус бөгөөд луйвар болсон. Иргэний хувьцааг зарж мөнгө болгож өгөх эрх, хууль эрх зүйн үндэслэл Засгийн газарт байхгүй. Тиймээс бид уг асуудлаар Засгийн газартай зарга хийнэ. Иргэдийн хувьцааг буцааж авч өгнө. Уг асуудлаар бид Засгийн газарт 6 заалт бүхий шаардлага хүргүүлж байна.

Мөн УИХ-ын нэр бүхийн 5 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Энэ сарын 10-нд бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахаар болсныг бид дэмжиж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үнэхээр шударга ёсны төлөө ажиллая гэж буй бол одоо шаардлагатай ажлуудаа хийж эхлэхийг шаардаж байна. Энэ мэт олон асуудлаар УИХ, Засгийн газартай бид зарга хийнэ" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэд "Энэ сарын 10-нд болох "МАНАН дэглэмийн эсрэг жагсаал"-д идэвхтэй оролцохыг иргэдэд уриалж байна. Үүнээс гадна 2011 оны 4 дүгээр сараас хойш төрсөн хүүхдэд хувьцаа олгохгүй гэж байна. Үүнийг бид эсэргүүцэж байна. Яагаад хувьцаа олгодоггүй юм. Тэдгээр хүүхдүүд Монгол Улсын иргэн биздээ. Тиймээс 2011 оны 4 дүгээр сараас хойш төрсөн хүүхдүүдэд бусад иргэдийн адил хувьцаа олгохыг шаардаж байна₮ гэдгийг онцлон хэллээ.

"Эрс шинэчлэл" хөдөлгөөнөөс хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.