2004 оны наймдугаар сарын 21-нд Бангладешийн нийслэл Дака хотноо болсон сонгуулийн кампанит ажлын үеэр дэлбэлэлт үйлдсэний улмаас 24 хүний аминд хүрч, олон зуун хүнийг шархдуулсан аймшигт халдлагатай холбоотой 19 хүнд цаазын ял ногдуулсан байна. 

Бангладешийн шүүх энэ шийдвэрийг өчигдөр гаргасан бөгөөд тэдний дунд сайдын алба хашиж байсан хоёр хүн байсан байна.

Өөр бусад 19 хүнд бүх насаар нь шоронд хорих ялыг ногдуулжээ. Тэдний нэг нь Ерөнхий сайд асан Халеда Зиагийн хүү, сөрөг хүчний намын дарга Тарикуе Рахман юм. Мөн 11 хүнд шоронд хорих ял оноожээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг хоёр сарын дотор давж заалдаж болох юм байна. Үүний зэрэгцээ дээр дурдсан дэлбэлэлтүүдтэй холбоотой 49 хүнийг хоёр тусдаа хэрэгт холбогдуулан буруутгаж байгаа аж. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг