Бээжинд хоёр хүн уушгины тахлын халдвар авсан нь оношлогдсон тухай мягмар гарагт эрх баригчид мэдэгджээ. Бактериас үүдэлтэй уг өвчин нь "хар үхэл" гэгддэг Евразид 200 сая орчим хүний аминд хүрсэн тахалтай ижил хэлбэртэй болохыг тогтоосон байна. 

Өвөр Монголын Өөртөө Засах орны мужаас ирсэн өвчтөнүүд Бээжингийн Чаоян дүүрэгт эмчилгээ хийлгэжээ. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тухай төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлэв.

Мөн өвчтөнүүдийн эмчилгээ хийлгэж байсан Чаоян эмнэлэг яаралтай тусламжийн өрөөнийхөө бүх сандлыг сольсон тухай Кайсин Глобал агентлаг дамжуулжээ. 

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус тахал нь нохой бөөсний хазалтаар дамжин халдварладаг ба халдвар авсан тохиолдолд гурван янзаар илэрдэг байна.

  1. Булчирхайн, тунгалагийн булчирхай хавдах шалтгаан болдог;
  2. Цусаар халдварладаг септемик;
  3. Уушгийг үрэвслүүлдэг.

Эдгээрээс хамгийн аюултай нь уушгины хэлбэр бөгөөд  нэг хүнээс нөгөө хүнд ханиадны замаар халддаг.

Маяо клиникийн мэдээлснээр ханиалгах (цуст салстай), амьсгал давчдах, цээжээр өвдөх, халуурах, толгой өвдөх, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Түргэн явцтай бол өвчин нь халдвар авснаас хойш хоёр хоногийн дотор амьсгалын дутагдал, цочролыг үүсгэдэг тул антибиотик эмчилгээг яаралтай хийх шаардлагатай юм.

Өнгөрсөн тавдугаар сард Казак хос Монголд тарваганы түүхий бөөрийг идсэнийхээ дараа идээт өвчнөөр нас баржээ. Учир нь түүхий бөөрийг эмчилгээний журмаар хэрэглэдэг уламжлалтай аж. Тэдний нас баралтаас үүдэн зургаан өдрийн хорио цээрийг тогтоосон ба  Орос, Герман, Швейцарийн жуулчид хөл хорионд орсон тухай AFP мэдээлсэн. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар 2010-2015 оны хооронд 3248 гаруй тахлын тохиолдол бүртгэгдэж, 584 хүн нас баржээ. 


Эх сурвалж: https://nextshark.com/