Өчигдөр 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн Гүнтийн даваанд байрлах хяналтын цэгээр нэвтэрсэн.. УББ улсын дугаартай Honda Insite маркын авто машинтай иргэдийг цагдаагийн ажилтнууд баривчилжээ. 

Иргэн М.Э, С.У нар 2 кг орчим мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн явсныг илрүүлэн шалгаж, эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.


Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг. Иймээс эцэг эхчүүд хүүхэддээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.