Энэ хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургуульд 200 гаруй нэр төрлийн 1 сая 240 мянган сурах бичгийг бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар бага ангийн сурах бичгүүд сурагчдын гар дээр очсон байна. Харин ахлах ангийн зарим сурах бичиг төлөвлөсөн сардаа хэвлэгдсэнгүй. Тухайлбал 10, 11 дүгээр ангийн бүх ном хэвлэлтээ хүлээж байгаа ажээ. Эдгээр ном энэ сардаа багтан хэвлэгдэж сургуулиудаар хүргэгдэх юм. 

Сурах бичгийг  Мөнхийн үсэг, Адмон, Соёмбо, Сэлэнгэ зэрэг найман компани хэвлэсэн байна. Үнийн хувьд өмнөх жил нэмэгдэхгүй бөгөөд дунджаар 2720 төгрөг байх юм. 

2017-2018 оны хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар, сурах бичиг худалдах компаний нэрс