Ардчилсан Үндсэн хуулийн өдөрт зориулан "Big day" арга хэмжээг Ардчилсан намаас өчигдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд салбартаа манлайлж буй залуус Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө, боломжийн талаар санал, бодлоо хуваалцлаа. 

Үндсэн хуулийг батлах үед Ардын их хурлын депутат байсан Р.Хатанбаатар 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр юу болсон талаар илтгэл тавив. 

Энэ үеэр хөтлөгч, оролцогчдын зүгээс "1992 оны Үндсэн хуулийн төсөлд хоёр эхнэртэй болох тухай санал оруулж ирсэн гэдэг яриа байдаг. Энэ үнэн үү" хэмээн түүнээс лавлахад "Үндсэн хуулийг хэлэлцэж байх явцад хоёр эхнэртэй болох тухай асуудал яригдсан. н.Гантөмөр гэдэг депутат ийм санал оруулж ирсэн. Уг асуудлыг хагас өдрийн турш яриад санал хураасан. Ардын их хурлын 430 депутатаас 80 гаруй нь хоёр эхнэртэй болохыг дэмжин гар өргөсөн" хэмээлээ.

Р.Хатанбаатар