Туркийн эрх баригчид яамд болон төрийн байгууллагуудын 18 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ. Энэ тухай "хуулийн хүчинтэй зарлиг” хэмээх засгийн газрын тогтоолд дурдсаныг “Resmi Gazete” сэтгүүл мэдээлжээ.

 Аюулгүй байдлын ерөнхий газраас хамгийн олон буюу 9 мянга орчим хүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хүмүүс төрийн албан хаагчийн давуу эрхээ ашиглах болон төрийн байгууллагуудад дахин ажиллах боломжгүй аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг