УИХ-ын гишүүн бүр өмнөө вирусээс хамгаалах хаалттай болж танхимын хуралдаанаар явах нь гэтэл сошиалд хэд гөвүүлээд л эмзэглэсэн бололтой, аваад хаячихав. Эрхэм спикер олон улсын туршлага судлаад нэвтрүүллээ, ард түмэндээ үлгэр дуурайл болж байна гэсэн ч ийнхүү 24 цагийн дараа л хэлснээсээ эргэж буцлаа.Төрийн мөнгөөр, төрийн гэж дээ татвар төлөгчдийн мөнгөөр туйллаа гэж нийгмийн сүлжээгээр шүүмжлүүлсэндээ эмзэглэсэндээ ийнхүү ордны аль нэгтээ хаалтыг овоолж орхисон нь өнөөгийн улс төрчдийн үнэн төрхийг харуулна.

Барагцаалбал 150 сая төгрөгийг хаалт авахад зарцуулжээ. Төрд бол авлаа гээд хотойчих мөнгө биш л дээ. Харин эсэргүүцэнгүүт л эхлүүлсэн ажлаа хаяад, гаргасан шийдвэрээсээ буцаж чаддаг түшээдийн ноён нуруу л хотойчих шиг боллоо. 

Дуулианаас хайж ард түмэнд таалагдаж гэж аяглаж байх зуур халдвар тархвал хэн хариуцах бол. Төрийн  ажлыг цалгардуулах уу.  Асуудал гарсны дараа тайлбар нь тухайн үед ард түмэнд таалагдаагүй юм л даа гэх үү.

УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө тухай ингэж бичиж байна.