Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелани нарыг өвчтэй байх хойгуур хүү Барон Трамп ч бас халдвар авсан талаараа ярьжээ.

14 настай Барон Трамп хэзээ шинжлүүлсэн талаараа хэлээгүй байна. Тэрээр "Бид 3 хамтдаа үүнийг давж гарсандаа баяртай байна" гэсэн байна. Түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй аж.

Харин тэргүүн хатагтай Меланигийн хувьд бага зэрэг ханиалгах, толгой өвдөх, бие нь шархирч зовууртай байжээ.

Ерөнхийлөгч Дональд Трампыг эдгэсний дараахан тэргүүн хатагтай илааршсан талаар  тэдний эмч Конли мэдэгдсэн юм.