"Netflix" -ийн алдарт цувралуудын нэг болох "13 Reasons why" киноны 2 дугаар цуврал маргаашаас гарч эхлэх гэж байна.  

Өсвөр насныхны харилцаа, асуудал, тэдний амьдралаас сэдэвлэсэн тус кино нь өнгөрсөн оны 3 дугаар сарын 31-нд анх гарсан даруйдаа кино сонирхогчдын анхаарлыг татсан билээ.

Киноны эхний цувралд гол дүр болох Hannah Baker охин амиа хорлохоос өмнө яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаанаа 13 шалтгаанаар тайлбарладаг юм. Харин цааш яаж үргэлжлэх нь кино сонирхогчдын анхаарлыг татсаар байна. 

Тус киноны гүйцэтгэх продюссер нь дуучин жүжигчин Селена Гомез юм. 

Уг кино жирийн л өсвөр насны хүүхдүүдийн дунд гардаг асуудлын тухай мэт боловч Америкийн нийгэм дэх дунд сургуулиудын дунд бугшсан нэгнээ ялгаварлан гадуурхдаг үзэл, түүнийг тойрсон эмзэг асуудлыг хөндөн ил гаргаж чадсан юм. Үүгээрээ ч олон нийтийн төдийгүй кино шүүмжлэгчдийн талархлыг хүлээсэн билээ.