Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охины амийг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох ёстой  байсан ч хойшиллоо.

Учир нь Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгч ирээгүй байна. Хуулийн заалтаар бүх насаар хорих ялтай зүйл ангиар шийтгэгдэж байгаа гэмт этгээдэд заавал өмгөөлөгчийг оролцуулна гэж заасан учраас ийнхүү хойшилжээ.

Хүрэлцэн ирээгүй шүүгчийг шүүх Зөрчлийн тухай хуулийн 15-17-2-т зааснаар нэг удаадаа торгууль хүлээлгээгүй байна. Өмнө нь 3 удаа шүүх хурлыг хойшлуулж байсан удаатай.

Хэрэг гарсан "Очир" төв буюу "Алтан Очир& Gold star" компанийг 3 сая 336 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг анхан шатны шүүх гарсан аж

Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа мэдээлэл хийхдээ,

"Өмгөөлөгч нар ирээгүй шалтгаанаар шүүх хурал хойшиллоо. Бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Хэдийгээр Д.Жавхлан, М.Амарболд нар шүүгчдэгч боловч хууль ёсны эрхээ эдлэх боломжийг хүндэтгэх ёстой" гэв.