Жил гаруй хугацааны дараа 13 настай охины хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих шийдвэр гарсан юм. 

Охины аав шүүх хурлын дараа "Шүүх хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял өглөө. Би Монголын шүүхийг үнэн шударга шүүж чадлаа гэж бодлоо. Хоёр өмгөөлөгчдөө баярлалаа" хэмээн хэлсэн байна. 

Тэгвэл уг хэрэг дээр иргэд нийгмийн сүлжээнд өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Тэдний ихэнх  нь шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.