Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өнөөдөр /2020.04.06/ Монгол Улсын иргэн П хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нууж хил нэвтрүүлэхийг завджээ.


Түүний  үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.


Мөн Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр энэ сарын 2-нд иргэн Б, Э нар чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт 20 шуудай, нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна.

Эх сурвалж: ГЕГ