Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрөгч 11 дүгээр сарын 16-21-ны хооронд улс орон даяар анх удаа нэгэн зэрэг явууллаа. Энэ удаагийн шалгалтад нийт 8894 иргэн бүртгүүлснээс 7616 иргэн шалгалтад орсон юм.

Шалгалт өгсөн нийт иргэдээс 1116 иргэн эцсийн шатны шалгалтад тэнцсэн. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос шалгалтын нэгдсэн дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, уг хуралдаанаас энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн 1116 иргэнийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэхээр шийдвэрлэлээ.


Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл