Бидний хувьд хайр сэтгэлийн харилцаа маань бусдынхтай ижил, хэвийн мэт санагддаг шүү дээ. Гэхдээ яг үнэндээ ямар бол? Дараах 11 төрлийн харилцаанаас эхний 10 нь хэвийн бус, хортой харилцаа тул та эртхэн засах арга хэмжээ авч эсвэл тийм харилцаанаас зугтах хэрэгтэй. Харин 11 дахь төрлийн харилцаа нь хэвийн харилцаа юм. 

1. Хэтэрхий эрх чөлөөтэй 

https://img.lifter.com.ua/data/2017/october/3772/los-cinco-nuevos-tipos-de-relaciones-de-pareja-que-lo-estan-cambiando-todo.jpg

Бусдаас хараат бус байх нь мэдээж сайн. Гэхдээ хайр сэтгэлд золиос гаргаж, зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байдаг. Танд болон таны хайртай хүнд хувийн орон зай хэрэгтэй л дээ, харин хэтэрхий эрх чөлөөтэй, дур зоргоороо аашлах нь хосууд бие биедээ татагдахаа больсныг илтгэж байдаг. 


2. Хэтэрхий холбоотой 

Image result for couples

Бие биеэсээ хором ч холдохгүй байх нь цаашдын харилцаанд тийм ч сайнаар нөлөөлөхгүй л болов уу. Ийм төрлийн харилцаатай хосууд бие биеийнхээ бүх л цаг зав, анхаарлыг өөр дээрээ татахыг хүсдэг. Ганцаараа байх үед таагүй, тухгүй мэдрэмж төрж, өөртөө итгэлгүй болж, сэтгэл санаа нь байнга тавгүй байдаг. Энэ бүгд харилцааг сүйрэлд хүргэнэ. 


3. Нэг нь давамгайлж, нөгөө нь дагадаг 

Image result for dominance in relationships

Харилцаанд тань хирээс хэтэрсэн хяналт, хорио байна гэдэг та 2-ын хооронд итгэл, ойлголцол байхгүйг илтгэж байна.  Ийм нөхцөлд яаж эрүүл, эв нэгдэлтэй,  харилцан бие биеэ хүндэтгэсэн харилцааг босгох билээ?


4. Нээлттэй харилцаа 

Image result for friends advice in relationship

Та 2-оос гадна ээж аав, ах дүү, хамаатан садан, найз нөхөд гээд бүгд оролцож, хошуу нэмэрлэдэг харилцааг хэлж байгаа юм. Асуудал бүрээ дэвэн дэлхийгээр нэг ярих хэрэггүй. Олгой хагаравч тогоондоо гэдэг шүү дээ. Хайр сэтгэлийн харилцаанд хос 2-оос өөр хэн ч байх ёсгүй. 


5. Өөрийгөө золионд гаргасан харилцаа 

Image result for dominance in relationships

Хайртай хүнийхээ таалалд нийцүүлэхийн тулд цагийн хуваарь, сонирхол хоббигоо өөрчилж, найз нөхөдтэйгөө хүртэл уулзахаа больсон. Өөрөөр хэлбэл хамтрагчийнхаа төлөө өөрийгөө золиосолж байна. 

Нэг талаараа энэ сайн. Гэхдээ нөгөө хүн тань ч бас мөн адил үйлдэл хийх ёстой. Хүн таныг ямар ч шалтгаангүйгээр зүгээр байгаагаар чинь л хайрлах ёстой шүү дээ. 


6. Хортой харилцаа 

Image result for couples

Та 2 бие биедээ хайртай ч хайр сэтгэлийнхээ төлөө бие биедээ буулт хийж, золиос гаргахыг хүсдэггүй. Ор хөнжлийн асуудал дээр бүх зүйл хэвийн ч цаг хугацааг хамт өнгөрүүлэхийг хүсдэггүй. Эсвэл эсрэгээрээ. 

Эрт орой хэзээ нэгэн цагт энэ харилцаа дуусгавар болно. Удах тусам шаналал нэмэгдэнэ. 


7. Хөнгөн харилцаа 

Image result for couples in club

Та 2-ын хэн нь ч энэ харилцаанаас юу ч хүсдэггүй. Зүгээр л хамтдаа цаг хугацааг хөгжилтэй өнгөрүүлдэг. Эсвэл хэн нэгэн нь шинэ хамтрагчийнхаа өвөрт хуучин хайраа мартахыг хичээж байгаа.


8. Хамгийн сайн найзууд 

Image result for relationship

Ийм төрлийн харилцаатай хосууд сонирхол нэгтэй, хамт байхад тайван, тухтай байдаг. Та 2 бол сайн найзууд ... тэгээд л болоо. Ямар нэгэн онцгой холбоо байхгүй.


9. Зөвхөн секс 

Image result for couples

Та 2 сексийн хувьд төгс зохицдог. Гэхдээ түүнээс цаашгүй. Секс байхад бусад нь хамаагүй гэж бодох хэрэггүй. Зарим хосууд бүх асуудлаа ор хөнжлийнхөө ажлаар шийдчихдэг. Гэхдээ хүсэл, тачаал нь унтарвал яах вэ? Та 2-ын харилцаа юун дээр тогтох вэ? 


10. Холын зайн харилцаа 

Image result for long distance relationship

Бие биедээ хүрч, үнсэж, тэвэрч, илбэн таалалгүйгээр харилцаагаа хадгалж үлдэнэ гэдэг маш хэцүү. Та 2 бүгдийг даваад гарч чадах уу? 


11. Эрүүл харилцаа 

Image result for couples

Хайр, хүндэтгэл, ойлголцол дээр боссон харилцаа. Хосууд бие биенээ илүү сайн мэдэх, ойлгохыг хүсдэг, бие биеэ хүндэлдэг, буулт хийдэг, цагийг хамт өнгөрүүлэхийг хүсдэг.