Соху агентлагийн мэдээлсэнээр Линг охины гэр бүл туйлийн ядуу бөгөөд тэр хоёр охин дүүгээ харж хандахаас гадна, хөгжлийн бэрхшээлтэй аав, байнга өвдөх ээж нарыгаа халамжлах үүрэг хүлээдэг байжээ. 2008 онд 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт нь тэдний Сычуан дахь  гэрийг балгас болгосон аж. Дахин байшин барих боломжгүй тэд хөршийнхөө гэрт хорогдох болов. Нэгэн өдөр Жен Хуа нэртэй эр Лингийн амьдралд санамсаргүй тааралджээ. Тэрээр бага насаа ферм дээр өнгөрүүлсэн ба Лингийн амьдрал нь бага насыг нь санагдуулсан байна.

Тэрээр Лингэд утасны дугаараа үлдээн, ахлах сургуулиа дүүргэсний дараа түүн рүү залгахыг хүсжээ. Охиныг сургуулиа дүүргэсний дараа эцэг нь Жен Хуа руу залган, охинд нь зөвлөгөө өгөхийг хүссэн байна. Хуагийн зөвлөснөөр охин Хойд Сычуаны Анагаах Ухааны Колледжид суралцахыг зөвлөн, анхны жилийн төлбөрийг нь халаасны мөнгөний хамт өгчээ. Хуагийн өгөөмөр сэтгэл  Лингийн дүүд хүртэл боловсрол олоход нь тусалсан байна. 

11 жил өнгөрсөний дараа Там Линг эмнэлэгт ажиллах болов. Өнгөрсөн сар Хуа уулзалтынхаа үеэр ухаан алдаж, сүүлд нь тархины аневризмтай болох нь тогтоогджээ. Тэрээр дотуур цус алдаж байсан бөгөөд цус алдалтыг тогтоохгүй бол амиа алдаж ч болно гэж эмч хэлсэн байна. Линг олон жилийн өмнө нь тусалж байсан өөрийнх нь ачтан болохыг таниж түүнд туслах бүх арга хэмжээг авчээ. 

Хуагийн эхнэр хол ажилтай байсан тул Линг нөхрийн хамт эмнэлгийн нэвтрэх хуудсыг бөглөн, түүнд шаардлагатай үзлэг хийхэд хамт байлцжээ. Лингийн яаралтай авсан арга хэмжээ ач тусаа өгч Хуа бусад өвчтөний адил мэс засал хийлгэх шаардлага гараагүй аж.

“11 жилийн өмнө би түүнийг анагаахын сургуульд сурахад нь тусалсан. Харин 11 жилийн дараа тэр миний амийг аварлаа. Би бусдад энэрэл хайраа түгээхийг уриалж энэ түүхийг хуваалцаж байна” хэмээн Хуа ярьжээ.