Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдөр 11 дүгээр сарын 8, 9-нд бүх нийтээрээ амарна. Энэ өдрүүдэд /Пүрэв, Баасан гарагт/ автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой гэж Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.

НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.