Аргын тооллын 11 сарын 23, Санчир гараг. Билгийн тооллын 27, Тэргүүн дагуул одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. 

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 0 цаг 11 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.