Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 32 дугаар байрны 12 давхар барилгын 11 дүгээр давхрын орцны цонхны тавцан дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага өчигдөр НОБГ-т 03:23 цагт иржээ.

Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай очиж, тус байрны оршин суугч иргэн А-тай ярилцаж хийж эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

31 настай иргэн А нь орцны цонхны тавцан дээрээс унаж амиа хорлох зорилготой байсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.