Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн Монгол-Япон сургалтын эмнэлгийн амбулатори таван сарын өмнөөс үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлсэн билээ.

Гэвч энэ хугацаанд тус эмнэлэгийн статус тодорхойгүй, хуулийн зохицуулалтгүйн улмаас бүрэн чадлаараа ажиллах санхүүгийн ба эрх зүйн зохицуулалтын бэрхшээл тулгарч, үйл ажиллагаа нь доголдоод байна.

Иймээс төрийн гурван өндөрлөгт уг эмнэлэгийн хамт олон хандсан байна. Уг хүсэлтэд тус сургуулийн статусыг нь Эрүүл мэндийн хуульд "Их сургуулийн эмнэлэг гэж оруулах" ийг хүсэж 350 ажилтан гарын үсэг зуржээ.

Амбулатори нь өдөрт 400, сард 8800, жилд 105600 гаруй үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм.