"Эрдэнэс-Тавантолгой" ХК мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд:

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд зарим нэг худал ташаа мэдээлэл цацагдах боллоо.

Тухайлбал, "Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү, 1072 хувьцааг худалдаж авч байна" гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоосууд нь иргэдийг залилан мэхэлж болзошгүй гэмт хэргийн шинжтэй байна. Иймд иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас авна уу" гэжээ.

1072 хувьцааны дансаа нээлгэхдээ эдгээр зөвшөөрөлтэй компанид хандаарай. Энд дарж үзнэ үү.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.