"Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Удтал хүлээлгэсэн ногдол ашиг өнөөдрөөс ногдол өчигдрөөс иргэдийн дансанд шилжиж эхэлжээ.

Харин Үнэт цаасны компанид данс нээлгэсэн, арилжааны банкны дансны дугаараа өгч амжаагүй иргэд Ebarimt аппликейшнд өөрийн бүртгэлийг нээж, банкны дансаа бүртгүүлж, уг дансандаа ногдол ашиг авах хүсэлтээ баталгаажуулж ногдол ашгаа хүлээн авах боломжтой юм.

Хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 хоногт таны ebarimt-д бүртгэлтэй дансанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг шилжиж орно.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 1800-1072 I 1072.ebarimt.mn

Иргэн та хэдэн хувьцаатай эсэх, үнэт цаасны ямар компанид бүртгүүлсэн эсэхээ 158989 тусгай дугаарт мессэж бичин тодруулж болно.

Өнөөдрийн байдлаар И-баримт-д бүртгэлтэй, ногдол ашиг авах данс нь баталгаажаагүй нийт 644.6 мянган иргэний банкны дансыг баталгаажуулж Төрийн сангаар олгоно.