“Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэрийг өнөөдөр гаргажээ. 

Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЭТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.

ЭТТ ХК 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төргөг төвлөрүүлсэн. Компани 2016 оноос хойш ашигтай ажиллаж, их хэмжээний гадаад дотоод төлбөрийг барагдуулсан аж. Иймд анх удаа ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ. 

Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Тэдний ихэнхи нь хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд аж. Ногдол ашгийг тавдугаар сараас олгож эхлэнэ гэлээ.