Өнөөдөр УИХ-ын өргөдлийн байнгын хороо 25 мянган хүн гарын үсэг зурж, 1072 хувьцааны ногдол ашиг шаардсан асуудлыг хэлэлцсэн юм.Үр дүнд нь 2017, 2018, 2019 оны ногдол ашгийг нөхөж өгүүлэх шийдвэр гаргасан байна. 

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авахаар болсон талаар 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, эдийн засагч Л.Наранбаатар ийнхүү жиргэжээ.


Л.Наранбаатар нь Эрдэнэс тавантолгойн хувьцааг эзэмшиж буй иргэн бүрийн Компанийн тухай хуулийн 3.3-д заасан үндсэн эрх буюу ногдол ашиг авах, хувьцаагаа өвлүүлэх, өмчлүүлэх, захиран зарцуулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох зэрэг эрхийг хамгаалах, ногдол ашгийн өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар олон хөдөлгөөн өрнүүлж, уулзалт зохион байгуулсан юм.

Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гаргасан нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн тооцоо гарсан учир Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн 2018 оны үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг хэлэлцээд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Гэвч уг тогтоол гарсны дараа Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар тэмдэглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авах чиглэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн байдаг.