Бүх л амьдралаа гэр бүлийнхнээ асрахад зориулсан, олны хайрыг татсан эмээ мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч хөгшиддөггүй гэдгийг баталжээ. 

Дороти Поллак гэх 103 насыг зооглож буй эмээ өөрийн хийхийг хүсч байсан зүйлсийнхээ жагсаалтыг дахин нэг харжээ. Улмаар тэрээр жагсаалтдаа бичсэн шар айраг, бургернээс ч илүү хайрладаг нэгэн зүйлээ шивүүлсэн нь мэлхий гэнэ. 

Коронавирусийн улмаас настангуудын асрамжийн газраасаа огт гараагүй тэрээр хөл хорио цуцлагдав уу шууд л шивээс хийлгэхийг хүчсээ. Тэрээр "Хэдэн жилийн өмнө ач хүү маань надад нэгийг хийж өгөхийг хүссэн ч би хийлгээгүй. Одоо бол би их догдолж байна. Би гэнэт л энэ шийдвэр гаргасан. Тэгээд л мэлхийнд дуртай болохоороо мэлхий шивүүлэхийг хүссэн" гэж CNN-д ярилцлага өгчээ. 

Шивээсээ хийлгэж дуусаад Поллак эмээ дахин нэг зүйлийг хүслийн жагсаалтаасаа авч хаяхаар шийдсэн байна. Тэгээд л эмээ мотоцикл дээр сундлан давхиж үзжээ. 


Эх сурвалж: CNN