НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр 19 цаг 10 минутаас Боловсрол суваг телевизээр шууд явагдлаа. 

Энэ удаагийн тохиролд 2020 оны гуравдугаар 01-31-ний хугацаанд худалдан авалт хийж, энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн 26.654.629 баримт хамрагдав.

Улмаар тохирлын дүнд:

30.000 төгрөгийн азтан 23.742

100.000 төгрөгийн азтан 2.391

1.000.000 төгрөгийн азтан 268

5.000.000 төгрөгийн азтан 0 тодорлоо.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 30.000.000 төгрөг байсан ч супер азтан тодорсонгүй.

Тохирлыг дүрс бичлэгээр хүргэж байна.