Арван цагийн турш амны хаалт тасралтгүй өмссөний дараа хэрхэн харагддаг болохыг Ухань хотод гарсан корона вирусын дэгдэлтийн голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчид хамгаалалтын маск зүүсний улмаас нүүрний арьс нь хэрхэн хөхөрсөнийг үзүүлжээ.
Эдгээр эмнэлгийн ажилчид нь вирусын халдвар авсан хүмүүсийг эмчилж, асрахад маш бэрхшээлтэй байдаг аж. Нэрээ нууцлахыг хүссэн , Яо овогтой сувилагч нь эмнэлгийн ажилчдад тулгарч буй асуудлуудын талаар BBC-д ярьсан байна. Тэрээр Хубэй мужийн хоёр дахь том хот болох Сянян дахь "халууны эмнэлэг" гэж тодорхойлсон эмнэлэгт ажилладаг. Түүний үүрэг бол өвчтөнд коронавирус байгаа эсэхийг тодорхойлохын тулд цусны дээжийг шинжлэх явдал юм.
Сувилагчын хэлж байгаагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн тоо их байгаа тул бүх ажиллагсад 10 цагийн ээлжээр ажиллах шаардлагатай болсон аж. Тэрбээр хэлэхдээ ажиллагсад ажиллаж буй үедээ богино завсарлага авах, угаалгын өрөө ашиглах эрхгүйгээс гадна хоолоо ч зохих ёсоор нь идэх боломжгүй гэжээ.
“Бид ээлжээ дуусаад хувцасаа солиход бидний хувцас хөлсний улмааc шалба норсон байдаг. Дух, хамар, хүзүү болон нүүрэнд маскны гүн үрчлээс тогтсон байдаг ба заримдаа нүүрний арьсанд шарх үлдээх тохиолдол гардаг;” хэмээн ярьжээ. Зарим хамтран ажиллагсад нь алхах тэнхээгүй болтлоо ядарсаны улмаас эмнэлгийн сандал дээр унтдаг болохыг тэрээр нэмж хэлжээ. “Эмнэлгийн ажиллагсад нь өөрсдийн аюулгүй байдалын талаар бодох цаг зав байдаггүй, олон хүмүүс маш их айдастай учраас мэдрэлийн хямдралд орсон байдаг. Тийм учраас тэдэнтэй эмзэг, болгоомжтой харьцах хэрэгтэй болдог,”гэжээ.