Гоо сайхан байх нь зөвхөн генетиктэй холбоотой биш бөгөөд бидний зуршилаас ихээхэн шалтгаалдаг. Зарим хүн өглөө бүр нэг аяга ус уух зуршилтай байдаг бол зарим нь олон үе шаттай арьс арчилгааны системийг ч алгасалгүй хийж арьсаа арчилдаг. Гоо сайхны эдгээр зуршилын хуримтлуулсан үр нөлөө нь таны ирээдүйд харагдах байдлыг илэрхийлэх болно. 

Хэрвээ та дараах гоо сайхны алхамуудыг өөртөө зуршил болговол 10 жилийн дараа өөртөө талархана гэдэгт итгэлтэй байна.


Хөлөө толгойноосоо дээш өргөх

Нүүрэн дээрээ маск тавьсан үедээ эсвэл утсаар ярьж байхдаа хөлөө ханан дээр эгц байрлуулаарай. Энэ энгийн зуршил нь хөлний судас бүдүүрэхээс сэргийлдэг. Тус байрлалд хөлөнд хуримтлагдсан цусыг эргэлтэнд оруулдаг. Ингэснээр хөлний судасаа амрааж, хөлний ачааллыг бууруулахад нэн тустай.


Нарны хэт туяанаас хамгаалах SPF-ийг жилийн турш хэрэглэх

Хачирхалтай сонсогдож байж магадгүй ч нарны тосыг улирал харгалзахгүй хэрэглэх нь үнэхээр тустай зуршил юм. Нарны цацраг нь өвөл, зун гэлтгүй бидний арьсанд нөлөөлдөг. Судалгаанаас харахад SPF -тай тосыг жилийн аль ч улиралд хэрэглэдэг хүмүүс нь, хэрэглэдэггүй хүмүүсээс 24 хувиар илүү удаан хөгширдөг аж. Мөн нарны шилийг өвлийн нартай өдөр, намар  ч хэрэглэхийг зөвлөдөг.


Хүзүүгээ байнга арчил 

Хүзүүний арьс нь зовхи шиг нимгэн, эмзэг байдаг. Ихэвчлэн хүзүүнд хөгшрөлтийн эхний шинж тэмдэг илэрдэг. Хэвтээ байрлалаар ном уншдаг, эсвэл өндөр дэрэн дээр унтах зуршилтай хүмүүс ихэнхдээ 30 нас хүрэхээсээ өмнө үрчлээстэй болдог. Өдөр бүр хүзүүний арьсаа илэн, тос түрхэж байх хэрэгтэй.


Устай сав авч явж байгаарай

Бидний ихэнх нь өдөр бүр цэвэр ус хэрэглэх нь биед хэрхэн нөлөөлдөг талаар мэддэг. Гэхдээ байнгын зуршил болгодоггүй. Сайхан үзэмжтэй, дахин ашиглах боломжтой бортого худалдаж аваарай. Нэгдүгээрт, энэ чиг хандлага нь дэлхийг маш их хэмжээний пластикаас аварна. Хоёрдугаарт, таныг цангах үед бэлэн байдалтай байснаар, биед хэрэгцээтэй шингэнийг цаг тухайд нь нөхөх боломжийг олгоно.


Илүү торгомсог дэрэн дээр унтаарай

Маш цөөн хүн сэрэхдээ өнгөлөг, гэгээлэг царайтай байдаг. Ихэвчлэн нөхцөл байдал харьцангуй эсрэг дүр зурагтай босч ирдэг. Бидний нүүрэн дээр шөнийн турш дэрлэсэн дэрний ором гарсан, үс арзайсан байдаг. Хэрвээ даавуун дэрний уут хэрэглэдэг бол торгоор сольсны дараа толинд та өөрийнхөө илүү дээр тусгалыг харах болно. Гулгамтгай гадаргуу нь үрэлтийг багасгаж нүүрэнд бага даралт учруулдаг.


Хэт бариу үсний боолт битгий зүү

Туршлагатай үсчин бариу үсний боолт хэрэглэдэг хүмүүсийг шууд таньдаг. Тогтмол бариу үсний боолт хэрэглэдэг хүмүүсийн үс нь нарийсч, боодог хэсгээр шингэрдэг. Энэ гэмтэл нь үзэмжгүй харагдахаас гадна, үсний бүтцийг өөрчлөн хэврэг болгодог. Заавал үсний зүүлт зүүх шаардлагатай бол үсний резиний оронд эрчлээтэй спираль маягийн боолтыг хэрэглээрэй.


Шүд цэвэрлэх утас, ам зайлагч хэрэглэх

Өдөрт 2 удаа шүдээ угаах ёстой гэж дунд сургуульд байхад бидэнд сургасан. Гэхдээ энэ нь шүдээ эрүүл байлгаж, инээмсэглэлээ цагаан болгоход хангалтгүй юм. Хоол идэх бүртээ шүд цэвэрлэх утас ба ам зайлагч ашигла. Энэ нь ихэвчлэн шүдэнд толбо үүсэхээс хамгаалдаг. Ялангуяа та цай эсвэл кофе уух дуртай бөгөөд шүдний эмчийн туслалцаа авахыг хүсдэггүй бол энэ зуршил таны инээмсэглэлийг аварна.


Утсаар ярихдаа чихэвч хэрэглэх

Судалгаагаар ухаалаг утасны дэлгэц нь нийтийн бие засах газрын ус татах товчлуураас 18 дахин илүү бактери агуулдаг ч бид нүүрний арьсандаа утсаа байрлуулдаг. Тийм учраас утсаа байнга бактери устгагчтай нойтон салфетикаар цэвэрлэх юмуу чихэвч хэрэглэх нь таны арьсанд тустай.