Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудал болон энэ сард хийсан ажил, авсан арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "ХХААХҮЯ-наас зарлагдаж буй зарим тендерийн нэр өөрчлөгддөггүй жил бүр давтан зарлагддаг. 

Тухайлбал, микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендер 10 жил дараалан зарлагдаж, түүнд нэг компани дагнан шалгарч ажлыг гүйцэтгэсэн байна.

Ажлын үр дүн илт мэдэгдэхгүй, харагдахгүй ажлууд тендерээр хийх нь түгээмэл байна. Тендерээр гүйцэтгэж буй ажлуудын үр дүн ямар байгаа талаар дүгнэн хянаж үздэггүйгээс ийм нөхцөл үүсч байна" гэдгийг мэдэгдлээ.