Аргын тооллын 10 дугаар сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 21, Гөрөөсөн толгой одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. 

Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 5 цаг 16 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.