Энэ хичээлийн шинэ жилд иргэний боловсрол хичээлийг бүрэн шинэчилжээ.

Тухайлбал 1-5 дугаар ангийн "Иргэний боловсрол" хичээлийн агуулгыг өөрчилж монгол хүн болгон төлөвшүүлэх "Монгол ёс, хүмүүжил" болгон өөрчилсөн байна.

Харин 6-12-р ангид Иргэний ёс зүй хичээл орох юм. Эдгээр сурах бичгийн агуулгыг чамбайруулахын тулд эрдэмтдийн баг ажилласан байна. Мөн агуулгын зураг дээр зургийн баг ажилласан гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцлон хэллээ.